Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Алтай” констракшны нэхэмжлэлтэй, Хотын дарга Г.Мөнхбаярыг хариуцагчаар татсан давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 9.30 цагт болно. Уг хурал энэ сарын 4-нд болох байсан ч “Алтай констракшн” компанийн өмгөөлөгч өвчтэй гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар 31-нд болж, нийслэлийн засаг даргын 370 тоот захирамжийг хууль бус хэмээн үзэж “Алтай” констракшны талд шийдвэр гарсан. Энэхүү шүүхийн шийдвэрийг Хан-Уул дүүргийн иргэд эсэргүүцэж гомдол гаргаснаар гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх хурал болох гэж байгаа юм.
Өнгөрсөн оны хавар Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын автобусны буудлын хажууд байрлах 0.9 га газарт “Алтай констракшн” ХХК-ийнхан орон сууц барих ажил эхлүүлсэн. Гэвч оршин суугч, дүүргийн ИТХ-ын гишүүдийн хүсэлтээр тус компанийн газрын зөвшөөрлийг хотын дарга Г.Мөнхбаярын 370 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь цуцалснаар дээрх асуудал үүссэн билээ.
С.Отгон