Содтуяа цүнхээ хулгайд алджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Содтуяа цүнхээ хулгайд алджээ

“Азийн модель” агентлагийн захирал, мисс Содтуяа саяхан Бээжин хотод болсон томоохон шоунд агентлагийнхаа залуусын хамт амжилттай оролцоод иржээ. Түүнийг Бээжинд байх хугацаанд нэгэн хүү “Содоо багшид бүртгүүлээд дамжаанд явах гэсэн юм. Заавал Содоо багшид бүртгүүлнэ” гэж гуйгаад байсан гэнэ. Угийн эелдэг, уриалгахан зантай Содоо түүний хүсэлтийг таатай хүлээж авсан байна. Харин удалгүй Содоог Монголд ирсэн хойно нөгөө хүү ажлынх нь өрөөнд орж ирэн бүртгүүлээд гарахдаа ширээн дээр байсан мөнгө, гар утас, бичиг баримт бүхий цүнхийг нь хулгайлаад гарчээ. Түүний хулгайд алдсан хохирлыг бодож үзэхэд хоёр сая 600 мянган төгрөг болсон байна.
М.АНИР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж