“Ювентус” шинэ ерөнхийлөгчтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

“Ювентус” шинэ ерөнхийлөгчтэй болжээ

“Ювентус” шинэ ерөнхийлөгчтэй болжээ
Италийн Сери А лигийн гол төлөөлөгчдийн нэг “Ювентус” клубын ерөнхийлөгчөөр Андреа Агнелли ажиллахаар болжээ. Өдгөө тус клубын ерөнхийлөгчөөр Жон-Клауде Блак ажиллаж байгаа ба Агнелли энэ улирлын тоглолтууд дуусгаад албан үүргээ хүлээж авах гэнэ. Түүний гэр бүлийнхэн эртнээс “Ювентус” клубтэй холбоотой байсан бөгөөд эцэг Умберто нь тус клубын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 48 жилийн өмнө албан үүргээ хүлээлгэн өгчээ.

Турин хотын “Ювентус” клубын тухайд энэ улиралд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөө сольж байгаа юм. Тодруулбал, өнгөрөгч аравдугаар сард Блак өмнөх ерөнхийлөгч Жиованни Коболли Гиглигийн оронд клубыг удирдах болсон билээ. Харин Бланк энэ улирлын тоглолтууд дуусгаад клубын ерөнхий гүйцэтгэх захирлаар ажиллах ажээ.

Шинэ албан үүргийнхээ талаар Агнелли “Би энэ клубын хөгжилд чухал нөлөө үзүүлж чадна гэж бодож байна. Спорт клуб болоод компанийн үүднээс энэ бол амаргүй ажил, амаргүй үүрэг хариуцлага. Манай гэр бүлийн түүх энэ багтай холбоотой байсаар ирсэн. Тэртээ 84 жилийн өмнөөс л эхэлсэн. Аав маань бараг 50 жилийн өмнө ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Гэхдээ би одоо өнгөрсөн үетэй ямар нэг харьцуулалт хийхийг хүсэхгүй байна. Бид маргаашийг харах ёстой. Би багийн ирээдүйд хувь нэмрээ оруулах болсонд баяртай байна” гэжээ.

Дашрамд сонирхуулахад, Германы Бундеслигийн “Бохум” клуб дасгалжуулагч Хейко Херрличийг ажлаас нь огцруулжээ. Учир нь тус клуб 10 тоглолтод нэг ч ялалт байгуулаагүй аж. Энэ улирлын тоглолтууд түүний туслах дасгалжуулагч Дариуш Вош “Бохум”-ыг удирдах юм байна.

С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж