Хэт өндөр үнэ тогтоосон команиудад хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Хэт өндөр үнэ тогтоосон команиудад хариуцлага тооцно

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, түүнтэй холбогдож гарч буй асуудлуудын талаар авч хэлэлцээд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хороонд үүрэг өгсөн байна. Тус хорооны хувьд ам.долларын ханшийн өсөлтөөс хэт давуулж нефтийн бүтээгдэхүүний үнээ нэмсэн импортлогч компаниудад шалгалт хийх үүрэг хүлээжээ. Үүний дараа эл асуудлыг Засгийн газрын хуралдаанаар дахин авч хэлэлцээд, холбогдох буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох асуудлыг хөндөх аж. Өнөөдрийн хуралдаанаар энэхүү үнэ ханштай холбоотой асуудлыг хэлэлцэх шатанд “Нефть импортлогч компаниуд валютын ханшийн үнийн өсөлтөөс хэт өндөр үнээр бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн” гэж дүгнэсэн байна. Тиймээс Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хороонд үнэ ханшийг судлах үүрэг өгөгджээ.

Мөн энэ удаагийн хуралдаанаас нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш түүнчлэн хүнсний гол нэрийн бараа болсон мах зэрэг бүтээгдэхүүний үнэ ханшийн асуудлыг зөвхөн нэг яамны дэд сайд хариуцаад шийдэх бус Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, цаашид энэ асуудлыг Засгийн газрын төвшинд хэлэлцдэг байхаар шийдвэр гаргасан юм байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж