Антрактидаас амьтдын шинэ төрөл олжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Антрактидаас амьтдын шинэ төрөл олжээ

Шинжлэх ухаанд урьд өмнө огт бүртгэгдээгүй амьтны аймгийн цөөнгүй төрөл,
зүйлийг Антрактидийн мөсөн доороос олсон тухай “National Geographic”
мэдээлэв. Үүнийг эрдэмтэд далайн гүний “алдагдсан ертөнц” хэмээн
нэрлэсэн бөгөөд 2400 метрийн гүнээс цав цагаан өнгөтэй хавчны сүрэг,
утаат хоолой, бичил биетүүд илрүүлсэн байна.

“Бидний огт танил биш эл ертөнц нууцлаг, сонирхолтой олдворуудаар баян
юм” хэмээн Их Британийн Эмптоны их сургуулийн биологич Жон Куплей уулга
алджээ. Алдагдсан ертөнцийн тухай сонирхолтой баримтуудыг ирэх долоо
хоногт хэвлэгдэх “Plos Biology” сэтгүүлд дэлгэрэнгүй мэдээлэх бөгөөд
далайн гүний хүйтэн усанд амьдардаг, шинэ төрөл зүйлийн цагаан хавчнууд
биологчдийн анхаарлыг ихэд татаж буй аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж