Засгийн газрын хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан эхэллээ

Засгийн газрын хуралдаан дөнгөж сая эхэллээ. Тус хуралдаан 10.00 цагт зарлагдсан байсан ч сайд нарын ирц хүрэхгүй байснаас хойшлогдсоор одоо эхэлж буй нь энэ юм. Энэ удаагийн хуралдаанаар Хөрөнгө гаргах тухай, Улсын Их Хурлын даргын айлчлалын дүнгийн тухай, ”Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт-Үндэсний 4 дэх илтгэл зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм байна. Мөн Ховор амьтны жагсаалт, ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох журам батлах тухай, Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай, Нууц асуудал зэрэг багтаж байна. Нууц асуудлыг Сангийн сайд С.Баярцогт оруулна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж