56.7 тэрбум төгрөг орж ирэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

56.7 тэрбум төгрөг орж ирэхээр боллоо

56.7 тэрбум төгрөг орж ирэхээр боллоо
Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн нийт орлого 364.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2,791.0 тэрбум төгрөг, нийт зарлага 465.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэгдсэн дүнгээр 3,251.3 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцэл 101.7 тэрбум төгрөгөөр муудаж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 460.3 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 6.4 хувь болохоор байна.
ОУВС-тай тохирсон “Стэнд-бай” хөтөлбөрийн дагуу нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий 5.0 хувиас хэтрэхгүй байх ёстой. Хөтөлбөрийн хүрээнд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт УИХ-аас баталсан банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотой Засгийн газрын бондын үндсэн зардал /Зоос, Төрийн банкны 100.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд/ нь төсвийн зардалд тооцогдохгүй гэж үзсэн. Иймд ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт нэгдсэн төсвийн алдагдалд хүлээсэн үүргийг төсвийн тодотголын үзүүлэлт хангаж байгаа болно.
Хэрэв энэ шалгуур үзүүлэлт хангагдахгүй тохиолдолд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор хөтөлбөрийн хүрээнд орж ирэх 56.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр дутагдах эрсдэлтэй байлаа.
Б.ЭНХМАНДАХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж