Эднийх урьд нь Монгол Улсын хэмжээнд аналоги сигналыг аналогиор хүлээн авч хэрэглэгчдэд дамжуулдаг байснаа өөрчилж телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид бүрэн шилжүүлэхээр болсон юм. Харин Орхон, Хөвсгөл, Баянхонгор, Дундговь зэрэг зарим аймгийн олон сувгийн үйлчилгээг эрхлэгчид тоон сигналыг хүлээн авч, тоон системээр дамжуулж байгаа ч хэрэглэгчдэд аналогиор хүргэх дамжуулалтын аргаа өөрчилж эхэлсэн. Гэвч энэ нь бүрэн тоон системд шилжиж байгаа гэсэн үг биш аж.
Уг нэвтэрч буй технологи цаг үеэсээ хоцорсон технологи төдийгүй энэ технологиор HD формат дамжихгүй, зөвхөн стандарт форматын өргөн нэвтрүүлэг дамждаг байна. Харин “DBS” телевиз тоон сигналыг хүлээн авч дамжуулан хэрэглэгчдэд хүргэх бүрэн тоон системийг нэвтрүүлж эхэлсэн нь энэ юм. Бүрэн тоон систем нь телевизийн хөгжлийн чиг хандлагатай нийцдэг хэмээн тус телевизийнхэн ярьж байна.