Байгалийн баялгаа иргэддээ тэгш хуваарилах энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд чухал хувь нэмэр оруулж байгааг Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр тэмдэглээд Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийллээ. “Хүний хөгжил сан”, Тогтворжуулах санд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон нийт 365,3 тэрбум төгрөг төвлөрүүлж манлайлсан бол “Эрдэнэс МГЛ”,“Эрдэнэс Тавантолгой” компанийн хамт олон тус бүр 338,2 тэрмбум төгрөг төвлөрүүлж удаалжээ.
Түүнчлэн “Оюутолгой” 338,0, тэрбум, “Тавантолгой” 56,8, “Монголын алт” компанийн хамт олон 47,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар нийгмийн хариуцлага, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, “Хүний хөгжил сан”-д ихээхэн хэмжээний мөнгө хуримтлуулахад томоохон хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдэд хүндэтгэл үзүүллээ.