
“Квинс Парк Рейнжерс” өдгөө Английн Премьер лигийн хүснэгтийн 17 дугаар байрт бичигдээд буй. Тэд лигийн хүрээнд хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд “Стоук Сити”-г 3:2 харьцаатай хожсоноос хойш дараалан найман тоглолтод ялалт байгуулаагүй юм.
Клубын захирал Тони Фернандез “Марк бол зорилгодоо хүрэх асар их хүсэлтэй, карьер нь амжилтаар дүүрэн менежер юм. Бид түүнийг багтаа авахад таатай байна” гэжээ.
Т.Мөнхсайхан