
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Засгийн газраас АН гарахаар болсон тухай мэдээллийг АН-ын дарга дангаараа хийсэн нь МАН-ын рейтингийг нэмж, АН-ынхыг унагах шалтгаан болсныг хатуу хэлсэн сурагтай байна. Сүүлийн өдрүүдэд болсон үнэ ханшийн өсөлт зэргийг МАН-ынхан өөрийн талд овжноор ашигтайгаар эргүүлж АН засгаас гарахдаа хийсэн хэрэг мэтээр нийгэмд ойлголт төрүүлэх ажилд эв нэгдэлтэйгээр орж чадсан гэж үзэж буйгаа Х.Тэжүүжин гишүүн хэлжээ. Гишүүн Л.Гантөмөр ч АН доторх алдааг шүүмжилж ярьсан сурагтай.
Д.ОЮУН