Samsung орлогоороо тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Samsung орлогоороо тэргүүлэв

Өмнөд Солонгосын "Samsung" компани 2011 оны дөрөвдүгээр улиралд их хэмжээний орлоготой ажилласан бөгөөд үүнд смартфоны худалдаа нөлөөлжээ. Таван их наяд вон буюу 4.3 тэрбум ам.долларын орлогыг тус компани олж чадсан нь өмнөх жилийнхээс өссөн хэрэг юм. "Samsung" компани технологиороо дэлхий дээрх тэргүүлэгч компанийн нэг хэмээн тооцогддог ба орлого нэмэгдэхэд гар утас болон өндөр технологийн зурагтын  худалдаа нөлөөлжээ.

Маргаантай байгаа "Apple", "Samsung"-ийнхан тус смартфоны дизайн болон технологийг хуулбарласан гэж бие биенийгээ буруутгадаг юм. 2011 оны гуравдугаар улиралд "Samsung"  компани "Apple"-ийг давж смартфон олноор үйлдвэрлэгч болон хувирчээ. Нэг улирлын дотор тус компани 27.8 сая смартфон борлуулсан байхад "Apple" ердөө 17.1 саяыг л борлуулсан байх жишээтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж