Туршилтыг Эразма анагаах ухааны төвд явуулж, Америкийн Эрүүлийг хамгаалах Үндэсний хүрээлэн түүнийг нь санхүүжүүлжээ. Судалгааг өмхий хүрэн дээр явуулсан байна. Эрдэмтэд агаар дуслын замаар халдварладаг шувууны ханиадны А хүрээний Н5N1 вирус мутацид хэр хурдтай орж болохыг судалжээ. Судалгааны дүнд таван удаа өөрчлөлтөд орсон уг вирусийн үхэлд хүргэх чанар өндөр хэвээр байжээ. АНУ-ын Засгийн газрын дэргэдэх Био аюулгүй байдлын асуудал хариуцсан шинжлэх ухааны үндэсний зөвлөл энэ талаар "Science", "Nature" сэтгүүлд зөвхөн товчхон танилцуулах төдий мэдээлэх үүрэг даалгавар өгчээ. Учир нь тэд уг мэдээлэл нь алан хядагчдын гарт орохоос сэрэмжилж байгаа юм байна. Гэсэн хэдий ч нарийвчилсан мэдээллийг дэлхийн 100 гаруй лабораторид түгээхээ онцолжээ. Гэхдээ уг вирусийг судлалгүй хор хөнөөл нь их учир устгахыг уриалсан байна.
Эрдэмтэд аюултай вирус илрүүлжээ
Голландын эрдэмтэд шувууны ханиадны вирус дээр туршилт явуулж байхдаа хүний амийг нэгэн зэрэг хэдэн саяар нь хөнөөж болох вирусийг гаргаж авчээ. Тиймээс хүн төрөлхтөн биологийн гамшигт нэрвэгдэж болзошгүйг тэд анхааруулж байна.