Засгийн газар хуралдаж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдаж чадахгүй байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагт зарлагдсан ч 15.00 болж хойшлогдсон юм. Одоо 17.00 цаг болох гэж байгаа ч Засгийн газар ээлжит хуралдаанаа эхлүүлж чадахгүй сууна. Энэ нь хуралдаанд оролцох сайд нарын ирц бүрдэхгүй байгаатай холбоотой аж.

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд зургаан сайд сууж буй. Тодруулбал, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт нар намынхаа хуралд сууж, хамтарсан Засгийн газраас гарах тухай, мөн намын даргыг огцруулах эсэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж буй тул Засгийн газрын хуралдаанд оролцох зав олдохгүй сууна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж