
“Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Өмнөд хилийн боомтуудыг хариусан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Батбаатарыг томилсон байна. “Эрдэнэс Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал нь компанийн хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулж, хөрөнгө оруулагчдад Засгийн газрын бодлого шийдвэрийг таниулах үүрэг хүлээх аж. Д.Батбаатар өмнө нь Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын гишүүн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албыг хашиж байсан юм.
О.Хосцэцэг