Такси компаниуд үнээ нэмээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Такси компаниуд үнээ нэмээгүй гэв

Түлш, шатахууны үнэ өнгөрөгч баасан гаригийн оройноос эхлэн литр тутамдаа 260 хүртлэх төгрөгөөр нэмэгдсэний дараагаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч их, бага хэмжээгээр хэлбэлзэв. Нэн түрүүнд таксины үнэ тариф км тутамдаа 100-400 төгрөгөөр нэмэгдээд буй билээ. Гэхдээ албан ёсны зөвшөөрөлтэй такси компаниуд шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж, үнээ нэмээгүй хуучин тарифаар үйлчилж буй тухай Нийтийн тээврийн газрын Диспетчерийн албаны дарга Г.Доржпалам хэллээ. Тодруулбал, Нийтийн тээврийн газартай гэрээ байгуулан ажиллаж буй 16 компани бүгд үнээ нэмээгүй аж. Ингэснээр эхний км-т 1000 төгрөг, дараагийн км тутамд 600 төгрөгөөр үйлчилж байгаа гэнэ. Такси компаниудын тухайд хамгийн багадаа 30 тээврийн хэрэгсэл, олон нь 260 такси үйлчилгээнд гаргадаг бөгөөд нийслэлийн хэмжээнд өдөр тутам 658 такси үйлчилгээнд ажилладаг байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж