Сураггүй болсон хүүхэд амиа алдсан байжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон хүүхэд амиа алдсан байжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Бага тэнгэрийн амны орчим голын хойд эргийн бургасаас биедээ ил харагдах шархгүй, осгосон байдалтай нас барсан эрэгтэй хүүхдийн цогцос өчигдөр олджээ. Уг цогцост таниулах ажиллагаа хийхэд, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны оршин суугч 16 настай 11 дүгээр ангийн сурагч, эрэгтэй хүүхэд болох нь тогтоогджээ. Талийгаачийн амиа алдсан  шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж