Загасчдын хөлөг Өмнөд туйлд осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Загасчдын хөлөг Өмнөд туйлд осолджээ

Өмнөд Солонгосын загасчдын хөлөг онгоц Өмнөд туйлд осолдож, хөлгийн гурван далайчин сураггүй алга болжээ. Шинэ Зеландын Аврах ажиллагааны төвийн мэдээлснээр “The Jeong Woo 2” гэгч хөлөгт гал авалцсан бөгөөд живэхэд ойрхон байгаа гэнэ.  Хөлөг дээр байсан 37 загасчныг аварсан ч хоёр нь их хэмжээний түлэгдэлттэй байжээ. Уг хөлөг Өмнөд туйл дахь АНУ-ын баазаас 600 км зайтай хөвж явжээ. “The Jeong Woo 2” лхагва гаригийн өглөө ослын  дуудлага өгсний дараа Өмнөд Солонгосын өөр хоёр онгоц хөлгийн багийн гишүүдийг аврахаар очжээ. Сураггүй алга болсон гурван загасчныг хайж байгаа боловч олох найдвар бага байгаа гэнэ. Өнгөрсөн сард ОХУ-ын загасчны хөлөг Өмнөд туйлд мөсөн уул мөргөж, хөлгийн багийн 32 гишүүн 12 хоног далайд гацсан хэрэг гарсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж