Өмгөөлөгч Н.Эрдэнэбилэгийг заналхийлсэн гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч Н.Эрдэнэбилэгийг заналхийлсэн гэв

Өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж,  өөрийнх нь амь насанд заналхийлсэн тухай ярилаа. Тэрбээр NBS телевизээр “Хуулийн цоорхой” цуврал нэвтрүүлгийг бэлтгэдэг аж. Тус нэвтрүүлгийн сүүлийн дугаарт хэдэн жилийн өмнө “Симба” Ц.Батаа тэргүүтэй хүмүүсийн үнэг хөөж яваад унагасан онгоцыг акталж, дараа нь өндөр үнээр худалдсан тухай нэвтрүүлэгтээ хөнджээ. Уг нэвтрүүлэг олон нийтэд хүрсний дараа өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг руу дугаараа нууцалсан утаснаас залгаж “Амь нас чинь хайран биш үү” хэмээн үл таних хүн заналхийлсэн байна. Өмгөөлөгч Н.Эрдэнэбилэгийн хэлснээр уг нэвтрүүлэгтэй холбоотойгоор намайг заналхийлсэн гэж таамаглаж  байгаа аж. Тэрбээр  “Симба” Ц.Батаа тэргүүтэй хүмүүсийн үнэг хөөж яваад унагасан онгоцыг ОХУ-д аваачиж засуулахаар Сангийн яамнаас 300 мянган ам.доллар авсан. Сүүлдээ энэ онгоц 10 сая төгрөгийн үнэтэй болж акталсан. Миний сонссоноор онгоцыг “Тэнгэрийн улаач” компанид 400 мянган ам.доллараар худалдсан. Онгоц актлахад оролцсон хүмүүсийг АТГ-т шалгах ёстой”  хэмээн онцоллоо.

С.Отгон

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж