Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралд оролцож буй Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд намын дарга Н.Алтанхуягийн хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах тухай шийдвэрийг ганцаарчлан гаргасан гэж үзэж байна. Тэр байтугай, Засгаас гарах шийдвэрийг таван сайдтайгаа зөвшилцөөгүйгээр үл барам, Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэж байж, дараа нь яахаа шийдэх байсан гэж мэдэгдэж буй юм. Тиймээс Дундговь аймгийн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн “Намын дарга Н.Алтанхуягт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах ёстой” гэж үзэн, тогтоолын төсөл мэдүүллээ. Энэхүү төслийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хүлээн авсан юм. Тиймээс тун удахгүй Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн дунд дээрх асуудлаар санал хураалт явуулах болж байна.
Г.Дарь