Найман сум төслийн товоо гаргана

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Найман сум төслийн товоо гаргана

“Тогтвортой амьжиргаа-II” төслийн хэлэлцүүлэг Баян-Өлгий аймагт үргэлжилж буй тухай төслийн зохицуулагч Т.Майра мэдээллээ. Тэрбээр энэ сарын 20-нд найман сум төслөөр хэрэгжүүлэх асуудлаа товлох талаар дуулгасан юм. “Тогтвортой амьжиргаа-II” төслийн  хүрээнд тус аймагт 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 281 төсөл хэрэгжиж, түүнд давхардсан тоогоор 140 мянган хүн хамрагдсан нь ажилгүйдэл, ядуурал ихтэй аймгийн иргэдийн аж амьдралыг өөд нь татахад асар их түлхэц үзүүлсээр байна. Уг төслийн гол нэгэн онцлог гэвэл хэн дуртай нь танил талаараа дамжуулан тэтгэлэг авч төсөл хэрэгжүүлэх бус эхлээд хамгийн их тулгамдсан, ашиг нь нийтэд хүртээмжтэй ямар асуудал байгааг багийн иргэдийн хурлаар хэлэлцэж сонгоод, дараа нь Засаг даргаараа ахлуулсан сумын зөвлөл шүүж, аймгийн зөвлөл хэлэлцэн баталдаг бөгөөд иргэдийн зүгээс хяналт тавих бүрэн боломжтой болохоор элдэв гомдол, маргаан гардаггүй, үр өгөөж сайтай байдаг байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж