“Intel” смартфоны чип үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

“Intel” смартфоны чип үйлдвэрлэнэ

“Intel” корпораци “Motorola Mobility” болон “Lenovo” фирмийн андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсанд зориулж чип үйлдвэрлэхээр болжээ. Их Британийн “Arm Holdings” фирмийн загварт суурилсан чип “Intel” корпорацийн процессор үйлдвэрлэлийн зах зээлд амжилт олох түлхүүр гэнэ. “Intel” корпораци дээрх мэдэгдлийг “Consumer Electronics Show (CES)” шоуны үеэр хийжээ. “Motorola” андройд үйлдвэрлэгч “Google” шиг гар утасны зах зээлд ноёрхлоо тогтоохоор түншлэлээ өргөжүүлж байгаа ажээ. Дээрх мэдэгдэл нь ухаалаг гарт утсанд зориулж  “Атом” чип үйлдвэрлэх гэж буй хоёр дахь оролдлого юм. “LG” корпораци өмнө нь 2010 онд мөн ийм загварыг танилцуулж байсан боловч үйлдвэрлэлд нэвтрүүлж чадаагүй билээ. “Lenovo” ирэх долдугаар сараас өмнө Хятадад шинэ чиптэй гар утаснуудыг худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Харин “Motorola” энэ оны хоёрдугаар улирлаас худалдаанд гаргах гэнэ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж