Р.Бурмаа: АН-ын даргаас ял асууя

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Р.Бурмаа: АН-ын даргаас ял асууя

АН-ын ҮЗХ-ны хуралдааны уур амьсгал ширүүсч байна. Үг хэлж буй гишүүд АН-ын даргын нэр дээр хатуу үг хэлж эхэллээ.

ҮЗХ-ны гишүүн О.Магнай АН-ын дарга Н.Алтанхуягийг хариуцлагагүй үйл ажиллагааных нь төлөө огцруулах санал гаргав. Түүнчлэн ҮЗХ-ны гишүүн Р.Бурмаа АН-ын дарга Н.Алтанхуягаас ял асууж буйгаа илэрхийлсэн юм.

Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмаа “Хамтарсан Засгийн газрын гэрээгээр Оюутолгойг улс дотор улс болгосон. Гадаадын компанид ажиллаж буй монгол ажилчид  эрхийнхээ төлөө тэмцсэний улмаас ажлаасаа халагдаж байна. 2008 оны долдугаар сарын 1-нд сонгуулийн эрхийнхээ төлөө тэмцсэн иргэдийн дийлэнх нь АН-ын төлөө санал өгч луйвардуулсан хүмүүс байсан. Тэнд таван хүн амь үрэгдэж, олон хүн эрхээ хязгаарлуулсан байхад АН-ын дарга тэдэнд сэтгэлийн длэм өгөөгүй. Хохь чинь гэсэн. Би ч тэр үйл явдлаас хойш дарамт хүлээж яваа.   Үүний төлөө АН-ын даргаас ял асууя. Сонгуулийн хуулийг шинэчилнэ гэсэн ч 20-хон хувийн үзүүлэлттэй боллоо. Энэ хурлаас Засгийн газраас гарлаа гэсэн баяр ёслолын тогтоол гаргахыг зөвшөөрөхгүй. Засгийн газрын ажлаа тайлагнаж байгаа АН-ын дарга өөрөө хурлаа даргална гэдэг ашиг сонирхлын зөрчилтэй явдал гэж үзэж байна. Намын дарга ҮЗХ-ны хурлыг даргалах ёсгүй байсан. Н.Алтанхуяг дарга өөрөө хоншоортой бай, эр хүн шиг бай. Хурал даргалж дээр суучихаад азаргалаад, заагаад байдаг нь буруу” хэмээн хатуухан шүүмжлэв. Түүний дараа үг хэлж буй ҮЗХ-ны гишүүд ч намын даргаа шорвог үгээр булцгааж байна.

Д.ОЮУН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж