Newton-ий талаар Hawking хэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Newton-ий талаар Hawking хэлжээ

За за олон үгээр яах уу би шууд орчуулаад тавьчия. Өнөө Хоукингийн номны төгсгөлд 3 том эрдэмтдийн талаар байна. (From Stephen Hawking: A Brief History of Time)

Исаак Ньютон тийм таатай хүн байсангүй. Бусад эрдэмтэдтэйгээ харьцаа туйлын муу, ялангуяа түүний амьдралын сүүлийн жилүүд маш ширүүн тэмцэл, хэрүүл дунд өнгөрсөн гэж хэлж болно. Principia Mathematica хэмээх физикийн шинжлэх ухааны түүхэнд чухал хувь нэмэр оруулсан гэж тооцогддог томоохон номоо хэвлүүлсэнээр түүний нэр хүнд өсөж олон түмэнд танил болжээ. Түүнийг Royal Society-н ерөнхийлөгчөөр тохоон томилсон ба тэрээр ийнхүү эзэн хааны хэргэм зэрэг хүртсэн анхны шинжлэх ухаанч болсон юм.

Ньютон дараахан нь астрономич John Flamsteed-тай үзэлцэж эхэлжээ. Уг нь тэрээр Ньютонд Principia-гаа хэвлүүлэхэд шаардлагатай бүхий л тоо баримтаа өгч байсан хэдий ч одоо тэрээр Ньютонд хэрэгтэй тоо баримтыг өгөхгүй хэмээн нууцалж эхэлсэн аж. (Бодвол эрдэмтэн Ньютон түүнд хэлэх ёстой "Баярлалаа" гэдэг үгээ мартаа биз гэж би таав.)
Ньютон ч мөчөөгөө өгсөнгүй. Тэрээр өөрийгөө Хааны Одон орон Судлах зөвлөлд сонгоод эрхэм астрномич John Flamsteed-г мэдээ баримтаа хэвлүүлэхийг зөвлөлөөр шаардуулав.

Тэр бүү хэл Ньютон John Flamsteed-н хэвлэлүүлэх ажлуудыг нуун дарагдуулж түүний өстөн дайсан байсан Edmond Halley-н нэр дээр ажлыг хэвлүүлэхээр зэхэв. John Flamsteed энэ талаар шүүхэд маргаан дэгдээж нэг юм заргаа авчээ. Үүний хариуд Ньютон John Flamsteed нэрийг өөрийн Principia-гаа шинээр хэвлүүлэхдээ ашигласан номын жагсаалт гэдэг хэсгээс хусаж хаяж өсөө авсан байна.

Математикч Gottfried Leibniz

Өөр түүний өдүүлсэн том дайн нь Германы философич Gottfried Leibniz байв. Ньютон ЛАйбниз хоёр хоёулаа тус тусдаа орчин үеийн физикийн шинжлэх ухааны суурь тооцоолох аргачилал болох calculus-г үндэслэжээ. Хэдийгээр бид одоо л Ньютон Лайбницаас түрүүлж калькуласыг үндэслэж байсан байна гэдгийг мэдсэн хэдий ч ЛАйбниц Ньютоноос түрүүлж ажлаа хэвлүүлжээ. Маргааны гол асуудал нь хэн нь анхдагч вэ гэдэгт байсан ба маргалдагч хоёр талыг эрдэмтэд хоёр хуваагдан дэмжиж байжээ. Гэхдээ Ньютоныг хамгаалж бичсэн ихэнх бичвэрүүдийг Ньютон өөрийн гараар бичиж харин түүний найзууд нь нэрээ тавьж хэвлүүлж байсан нь нэн сонирхолтой. Маргаан өрнөх тутам Лайбниц энэхүү маргааны шийдвэрлүүлэхээр Royal Society-н зөвлөлд хандсан нь Лайбницын гол алдаа болсон юм. Учир нь Royal Society-н ерөнхийлөгч Ньютон, гишүүд нь түүний найз нөхдүүд байсан аж. Ингээд маргаанд дундыг баримтлах үүрэгтэй Royal Society-н ерөнхийлөгч Ньютон өөрийн гараар Лайбницыг оюун хулгайд буруутгасан ажил бичиж түүнийгээ Royal Society-н зөвлөлийн өмнөөс хэвлүүлжээ. Ньютон ингээд ч сэтгэл нь ханаагүй. Бүр Royal Society-н гарсан энэхүү ажилдаа өөрөө Нэргүйгээр шүүмж бичиж тавьсан байна. Лайбницыг нас барахад Ньютон өөрийн биеэр "Лайбницын зүрх зогссонд" туйлын их ханамж авсанаа мэдэгдэж байсан байна.

Энэхүү их маргаануудын дундуур Ньютон Royal Society болон Камбриджийг орхижээ. Тэрээр Кэмбриж дэхь Католикуудын эсрэг бүлэгт идэвхтэй оролцож улмаар парламентад идэвхтэй оролцож, Royol Mint-т том албан тушаалд хүрсэн байна. Тэрээр өөрийн авьяас чадвараа өөрийн өсөө хорсолоо олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн аргаар авахад ашиглаж ирсэн байна. Тэрээр худал хуурамчийн эсрэг компанит ажиллагааг нийтийн дунд амжилттай өрнүүлж бүр байчихаад хэд хэдэн хүмүүсийг цаазын тавцан руу илгээж дөнгөсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж