
Энэ үеэр ҮЗХ-ны гишүүн Н.Батаа АН-ын ээлжит тавдугаар их хурлыг энэ оны хоёрдугаар сарын 18-нд зарлан хуралдуулах санал гаргаж, төслийг хурлын тэргүүлэгч Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нарт өргөн барилаа. АН тулгамдаад буй асуудлуудаа их хурлаараа хэлэлцэх ёстой хэмээн ҮЗХ-ны гишүүний бүрэн эрхийн хүрээнд гаргасан түүний төслийг цөөнгүй гишүүн дэмжиж байв. Намын их хурал хуралдуудлах эсэхийг ҮЗХ-ны гишүүд санал хураалтаар шийдэх юм.
Д.ОЮУН