
Хуралдаанд одоо Сангийн сайд С.Баярцогт тайлангаа тавьж байна. Тайланд дурдсанаар түүнийг Сангийн сайдаар томилогдсон хугацаанд дэлхий дахиныг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэж, Монгол Улс давалгаанд нь өртөн хүнд цаг үетэй тулж байсан ч, УИХ, Засгийн газар хамтран Олон улсын валютын сантай хамтран Стэнд бай хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн зургаан жилийн турш хөдөлгөж чадаагүй Оюутолгой төслийг хэрэгжүүлсэн гээд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад чухал түлхэц болохуйц гэрээнүүд үзэглэгдэж ажил нь явж байна гэдгийг онцоллоо.
Г.Дарь