Justin Bieber өөрийгөө хүүхэд биш гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Justin Bieber өөрийгөө хүүхэд биш гэв

Дуучин Justin Bieber Америкийн “V” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа секс, хар тамхи болон шашны талаар үзэл бодлоо хуваалцжээ. Удахгүй 18 насны төрсөн өдрөө тэмдэглэх гэж буй поп од өөрийгөө одоо жаахан хүүхэд биш, эрийн цээнд хүрсэн гэж ярьжээ. Өөрийгөө одоо ч суралцсаар байгаа гэж ярьсан дуучин  “Хүмүүс намайг шоу цэнгээн хөөж, хар тамхи татахыг хүлээж байдаг. Гэвч би бусдын бодож байгаа шиг биш зөвхөн өөрийнхөө замаар явах болно. Бас гэв гэнэт секс, хар тамхи, хараал урсгасан дуу дуулахгүй. Би бусдын хүндлэлийг хүлээсэн хүн байхыг хүсч байна”“ гэжээ. Мөн Есүс Христийн шивээс хийлгэсэн Justin Bieber өөрийгөө тийм ч айхтар шүтлэгтэй хүн биш гэж ярьсан гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж