Шинэ төрлийн могой олдлоо

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Шинэ төрлийн могой олдлоо

Зүүн Африкийн Танзанид шинэ төрлийн тод өнгөтэй хорт могой олджээ. Уг могой нь шар, хар өнгө хосолсон, 60 см урттай бөгөөд нүднийхээ дээр эвэр шиг зүйлтэй тун содон төрхтэй тул Матилдагийн эвэртэй могой хэмээн нэрлэжээ.  Мэргэжилтнүүд могойг хууль бус агнуурын бай болохоос сэргийлэн нүүдэлшдэг нутгийг нь одоогоор нууцалж байгаа гэнэ.

Байгаль хамгаалах сангийн шинжээчдийн мэдэгдсэнээр могойн амьдрах орчин мод, нүүрс олборлолтоос үүдэн хязгаарлагдаад байгаа аж. Одоогоор “Матилда”-ш нэн ховор зүйл ангид багтаажээ.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж