Монгол банк 5,5 сая долларын интервенц хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Монгол банк 5,5 сая долларын интервенц хийжээ

Ам.долларын ханшны чангаралтаас үүдэн шатахууны үнэ огцом өсч, түүнийг даган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа. Үнийн өсөлтийн эл шалтгааныг Төв банк үгүйсгэж байгаа ч Засгийн газар болон ЭБЭХЯ хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Харин Монголбанкны зүгээс ам.долларын ханшийг тогтвортой байлгахын тулд өнгөрсөн сард 290 сая долларын интервенц хийсэн аж. Энэ сард ч ам.долларын интервенцийг тодорхой хэмжээгээр хийх сураг байгаа. Үүний эхлэл болгож, өчигдөр Тав банк гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад нийт 5,5 сая ам.долларыг худалдсан байна. Банкуудын зүгээс нийт 2.5 сая ам.долларыг Төв банкинд худалдах, 5.5 сая ам.долларыг худалдан авах санал ирүүлсэн байна. Үүнээс Монголбанк нийт худалдан авах захиалгыг 100 хувь буюу 5.5 сая ам.долларыг 1410.00 төгрөгийн хаалтын ханшаар биелүүлжээ. Харин Монголбанкинд ам.доллар худалдах саналыг биелүүлээгүй байна.
Ам.долларын энэхүү нийлүүлэлт нь ханшийг тодорхой хэмжээгээр буулгажээ. Монгол банкны ам.долларын ханш 1418 төгрөг байгаа бол Худалдаа Хөгжлийн банк 1401 төгрөгөөр авч, 1432 төгрөгөөр зарж байна. Харин валют арилжааны төвүүдэд ам.долларын ханш Монгол банкны ханшаас доошоо орж, 1402-1407 төгрөг болжээ.

С.Болд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж