Нүүрсний экспорт 2.75 тэрбум долларт хүрнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Нүүрсний экспорт 2.75 тэрбум долларт хүрнэ

“Frontier Securities” санхүүгийн байгууллага Монголын улсын эдийн засгийн 2012 оны төлвийн талаарх судалгаа өчигдөр гаргасан байна. Энэхүү судалгаанд дурдсанаар, 2012 онд Монголын нүүрсний экспорт 2.75 тэрбум долларт хүрэх ажээ. Тус байгууллага энэ онд Монголын нүүрсний экспорт 30 сая тонн байна гэж тооцоолжээ.
Манай улсын 2011 оны нүүрсний экспорт 24 сая тонн-д хүрнэ гэж холбогдох мэргэжилтнүүд мэдээлж байсан. Үндэсний статистикийн газрын гаргасан мэдээнээс харахад өнгөрсөн онд нүүрсний экспорт манай улсын нийт экспортын 45 хувийг эзэлж, 2 тэрбум гаруй ам.долларт хүрчээ.
“Frontier Securities” мөн энэ онд Монголын зэсийн экспорт 1 тэрбум ам.доллар, төмрийн хүдрийн экспорт 8 сая тонн-д хүрч, үнэлгээ нь 500 сая ам.доллар болох тухай тайландаа дурджээ.
Тодруулбал, 2012 онд зэсийн экспорт хэвээр байж, төмрийн хүдрийнх 10 орчим хувиар өсөх төлөв харагдаж байгаа юм.
Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн тооцоолж байгаагаар энэ онд Монгол улсын эдийн засгийн өсөлт 15.1 хувь, харин инфляци 17 хувьд хүрэх төлөвтэй байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж