15 настай охин Богд ууланд төөрчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

15 настай охин Богд ууланд төөрчээ

Богд хан уулын ойролцоох амралтын газраас 15 настай охин нэгдүгээр сарын 4-ний 23.00 цагийн орчимд гараад, сураггүй алга болсон байна. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын албан хаагчид ажлын хэсэг гарган Богд ууланд самналт буюу эрэн хайх ажиллагааг өрнүүлж байгаа аж. Эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлэх хугацаанд дунд эргэм насны эрэгтэй хүний цогцос мөн олсон байна. Одоогоор цогцсыг шинжлэн, тогтоох ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэв. 15 настай охиныг хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд эрлийн багийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа гэж БЗД-ийн Цагдаагийн газраас мэдээллээ. Тиймээс ард иргэдийг хүйтний улиралд хөдөө болон уулаар явахдаа сэрэмжтэй явахыг анхааруулж байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж