Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар намын даргыг өөрчлөх асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн мэдээлэл гараад байсан ч ийм зүйл ярихгүй гэдгийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга мэдэгдлээ. Мөн хуралдаанаар Их хурал хуралдуулах тухай асуудлыг хөндөнө гэж байсан ч энэ асуудал бас л хөндөгдөхгүй аж. Ардчилсан намын даргын өрөөнд өчигдөр болсон Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны үеэр Их хурлыг хуралдуулж болох юм гэдэг асуудлыг ярилцсан ч өнөөдрийн хуралдаан эхлэх үеэсээ гишүүдийнхээ ирцэн дээр ажиллаж, Үндэсний зөвлөлдөх хорооны бус гишүүдийг оруулж санал хураалгаснаараа намын дарга хуучнаараа үлдэх нөхцлийг бүрдүүллээ гэж тэрбээр сэтгүүлчдэд ярилцага өгөх үеэрээ онцоллоо.
Г.Дарь