ССХ-гээс симпозиум зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

ССХ-гээс симпозиум зохион байгуулав

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс /ССХ/ Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулан “Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал” симпозиумыг өнөөдөр зохион байгууллаа.  

Симпозиумд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал ба Үндсэн хуульт байгууллагын аюулгүй байдал, Төрийн эрх мэдлийг эрүүгийн хуулиар хамгаалах зарим асуудал, төрийн эрх мэдлийн хяналт-тэмцэл ба улс төр сэдвээр ССХ-гийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Машбат, Улсын дээд шүүхийн шүүгч доктор, профессор Б.Бат-Эрдэнэ, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал доктор, профессор Д.Солонго нар илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль амьдралд хэрэгжиж эхэлснээс хойшхи энэ 20 жилд Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлын онол, практикийн асуудал, түүнтэй холбоотой тодорхой сэдвийг судалж ярилцах цаг болсон гэдгийг симпозиумд оролцогчид зөвшөөрч, өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Дээрх асуудлаар Стратегийн судалгааны хүрээлэнгээс судалгааны чиглэл, хүрээг тодорхойлох, Үндсэн хуулийн агуулгатай холбоотой судалгааны ажлууд хийгдэж эхлээд байгаа юм байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж