Хятадын төмөр замын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны компанийн захирал Лү Бо “Улаанбаатар хот Бээжин хоттой албан ёсоор ах дүүгийн харилцаатай хотууд. Тиймээс харилцан туршлага солилцож хамтран ажиллаж байгаа гэдгийг хотын дарга онцлоод ирэх жил Бээжин хотын даргыг Улаанбаатар хотод айлчлах үер хамтын ажиллагаа улам өргөжих байх” гэдгийг хэлсэн юм. Хятадын Төмөр замын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны компани нь үйл ажиллагаагаараа улсдаа төдийгүй дэлхийд дээгүүрт ордог улсын томоохон компани юм байна. Тус компани нь төмөр зам, барилга угсралт, авто зам зэргийг олон жил чанартай хийж ирсэн Олон улсын компани гэсэн.
Тэд манай улсын зам барилгын салбарт дэвшилт гаргана гэдгээ уулзалтын үеэр онцолсон. Дашрамд дуулгахад энэ сарын 13-нд өвлийн хотуудын уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ үер өвлийн хотуудын барилга, инженерийн байгуулалтын талаар харилцан туршлага солилцох юм байна.