УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаж, үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар боллоо. Тус хуралдаанаар Төмөр замын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр байсан ч дуусгаж амжсангүй. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж бараг 30 шахам гишүүн асуулт тавив. Тэдгээр гишүүдээс арав гаруйд нь Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга хариулт өгсөн бөгөөд үдээс хойш энэхүү асуудлыг үргэлжлүүлэх эсэх тодорхойгүй болов. Учир нь чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас Ерөнхий сайд С.Батболдод хандан тавьсан “Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт болон Налайхын уурхайн ажилчдын нөхөн олговрын талаарх асуулгын хариуг сонсох хуваарьтай юм байна. Эл асуудлыг хэд хэдэн удаа хойшлуулж байсан тул энэ удаад хэлэлцэх үү, эсвэл Төмөр замын бодлогыг хэлэлцэх үү гэдгийг үдээс хойш шийдвэрлэх юм.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ