“Хөх толбот хүмүүс” өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

“Хөх толбот хүмүүс” өнөөдөр нээлтээ хийнэ

“Doz Entertainment”-ийн шинэ уран бүтээл “Хөх толбот хүмүүс” уран сайхны киноны нээлт өнөөдөр Төрийн ордонд болох гэж байна. Энэхүү бүрэн хэмжээний уран сайхны кино өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд Францын нийслэл Парис хотын “Escape Landowski Cinema D’art Et D’essai” театрт албан ёсны нээлтээ хийсэн юм. Харин энэ удаад монголчуудын хүртээл болгохоор шийдэж, Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн хүрээнд ийнхүү Төрийн ордонд нээхээр болжээ.

Киноны гол дүрд Т.Эрдэнэбаяр буюу олны мэддэгээр Дэндэв, Гавьяат жүжигчин Н.Дагийранз, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “DOZ Entertainment”-ийн жүжигчин А.Мөнгөнзул, УДЭТ-ын залуу жүжигчин П.Баттөр, жүжигчин Клаффк, С.Уудам  зэрэг нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллажээ. Кинонд чадварлаг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна бүх Хятадыг уяраасан, "Авьяаслаг хятадууд-2011” шоуны гуравдугаар байрын шагналт С.Уудам хүү тоглосон. Харин тус киноны зураглаачаар Б.Отгонзориг, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат, зөвлөхөөр герман найруулагч Вейт зэрэг олон орны уран бүтээлчид хамтран ажилласан байна.

“Хөх толбот хүмүүс” уран сайхны кино Төрийн ордонд нээлтээ хийсний дараа “Тэнгис”, “Өргөө” кино театрын дэлгэцнээ гарах юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж