Иран “Аль Жазира”-гийн долгионыг хааж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Иран “Аль Жазира”-гийн долгионыг хааж байна

Катарын “Аль Жазира” сувгийн долгионд Иран хаалт тавьж байгаа тухай AFP мэдээлж байна.

Арабын дээрх сувагт Иран хоёр цэгээс хаалт тавьж байгаа тухай хиймэл дагуулын ТВ-ийн оператор Arabsat энэ сарын 10-нд мэдэгджээ. Нэг нь, Тегераны орчимд, нөгөөх нь тус улсын баруун хойно байх Мераге хот орчимд юм байна. Энэ нь Ираны нутаг дэвсгэрт 24 цагийн турш нэвтрүүлэг цацах эрмэлзлэлийг маань улам л нэмэгдүүлэх болно гэж Arabsat онцоллоо. Тэд өнгөрөгч ням гаригаас эхлэн нэвтрүүлэх үелзлэлээ өөрчилсөн байна.

Өмнө нь “Аль Жазира” сувгийг буруутгасан мэдээллийг арабын хэд хэдэн улс хийж байсан юм. Арабын ертөнцөд 2011 онд болсон үймээн тэмцлийг нэвтрүүлэхэд энэхүү суваг хэт их цаг зарцуулж байгаад дээрх орны эрх баригчид дургүйцэж байжээ.

Египтэд олон нийтийн жагсаал эхэлсэн  2011 оны 1 сарын 30-нд Аль Жазираг хааж байсан бол мөн оны 2 сард Ливи дэхь нэвтрүүлгийг Каддафигийн засгийн газар хаасан тухай сувгийн захиргаа мэдэгдэж байсан юм. Сирид энэ явдал 4 сард давтагдсан бөгөөд Аль Жазирагийнхан дийлэнхи мэдээллийг Башар Асадын сөрөх хүчнийхнээс авч байсан билээ.

Эх сурвалж: AFP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж