АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар АН-ын дарга, Засгийн газрын тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн илтгэлийг сонссоны дараа сайд нарын тайланг сонсч эхэллээ. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тайлангаа тавьж эхлэхэд хуралдааныг хаахаар хурлын тэргүүлэгчдийн зүгээс шийдвэр гаргаж, сэтгүүлчдийг танхимаас гаргасан юм. Харин ҮЗХ-ны гишүүн, УИХ, Засгийн газрын гишүүн Х.Баттулгын шаардлагаар хурлыг дахин нээж, сэтгүүлчдийг орууллаа.
Одоо хоёр дахь сайд болох ЗТБХБ-ын сайд Х.Баттулга тайлангаа сонсгож байна.Хурлын тэргүүлэгчдийн нэг Ш.Түвдэндорж дүрмийн бус хуралдаан даргалах ёс суртахууны эрх надад алга хэмээн тэргүүлэгчдийн байраа орхисныг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн З.Нарантуяагаар орлуулав. Гишүүдийн уур амьсгалаас харахад фракцаар талцсан маягийн хурал болох шинжтэй байна.
Д.ОЮУН