Эзэн нь эрх чөлөөгүй ч…

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Эзэн нь эрх чөлөөгүй ч…

Хятадын ардчилсан үзэлт уран бүтээлч Ай Вэй Вэйн “Хэлтэрхийнүүд” нэртэй баримлыг АНУ-ын Вашингтоны Смитсоны музейд тавин олон нийтэд сонирхуулахаар болжээ. Өнгөрсөн онд өмнөд хөршийн цагдаа түүнийг баривчлан гурван сар хэртэй хорьсон бөгөөд ирэх зургадугаар сарыг хүртэл Бээжингээс гарч явахгүй, мөн хэвлэлд аливаа мэдээлэл өгөхгүй байх болзолтойгоор сулласан. Тиймээс эзэн нь хорионд байх зуурт баримал эрх чөлөөний орон руу ирэх тавдугаар сард аялна.

Тус музей энэ оны сүүлээр мөн Ай Вэй Вэйн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах ажээ. Берлиний урлагийн их сургууль Ай Вэй Вэйг багшлахыг урьсан боловч хорионд байгаа уран бүтээлч хэзээ шинэ ажилдаа очихыг таашгүй байгаа юм. Ямартай ч тэрбээр урилгыг хүлээн аваад байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж