Н.Алтанхуяг мэдээллийнхээ эхэнд Ардчилсан нам яагаад хамтарсан Засгийн газарт орсныг сануулж, тэр үеийн нөхцөл байдал үүнийг шаардаж байсныг хэллээ. Илтгэлийнхээ дараагийн хэсэгт Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт гүйцэтгэсэн үүргээ тодотгосон бол дараагийн хэсэгт засгаас гарах болсон мэдэгдлийг нь МАН мушгин гуйвуулж, нухчин дарж байгааг онцоллоо. Намаа сөрөг хүчний байр суурь дээр нэгэнт аваачсан Н.Алтанхуяг МАН-ын эсрэг хатуухан үг хэлсэн нь сөрөг хүчний удирдагчийн анхны мэдэгдэл гэж сонсогдов. Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газарт амжилттай ажилласан Л.Болд, Х.Баттулга, С.Ламбаа, С.Баярцогт, Л.Гансүх нартаа баяр хүргэхээ мартсангүй. Үгийнхээ төгсгөлд улс орноо сайн сайхан амьдралд хөтлөх ялалтын төлөө Ардчилсан нам зогсч байгааг онцлов. Тэрбээр илтгэлээ наймдугаар хутагт Жавзандамбын тусгаар тогтнолын талаарх айлтгалаар эхлүүлж, мөн уг ишлэлээр төгсгөсөн юм.
Н.Алтанхуяг улс төрийн мэдэгдэл хийлээ
Төрийн ордны их танхимд болж буй Ардчилсан намын ҮЗХ-ны хурал намын дарга Н.Алтанхуягийн улс төрийн мэдээллээр үргэлжиллээ.
З.Гил