Хөргөгчний аммиак алдагдаж, зургаан хүн хорджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Хөргөгчний аммиак алдагдаж, зургаан хүн хорджээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах салбар, Шуурхай бүлэг 105, Аврах, гал унтраах 10, 14, 26, 34 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгчид нэгдүгээр сарын 10-нд буюу өчигдөр обьектын галын зургаа, эрэн хайх ажиллагааны нэг, хорт бодис алдагдсан нэг дуудлагаар ажилласан байна. 

Үүнд, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Баянхошууны гудамжинд  оршин суух нэгэн айлаас хурц үнэртэй зүйл үнэртэж, гурван хүүхэд гурван том хүн ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн, ямар бодис болохыг тогтоож өгнө үү гэсэн дуудлагыг шөнийн 01.00 цагийн үед хүлээн авч, Шуурхай бүлэг 105-ын тасгийг гаргаж ажиллажээ. Тухайн айлд  багажаар хэмжилт хийхэд аммиак 0,5 ппм хэмжээтэй илэрсэн байна. Уг бодис хөргөгчний фреон алдагдсанаас, өөрөөр хэлбэл хөргүүрт гэмтэл үүссэнээс болсон байх магадлалтай гэнэ. Иймээс аврагчид тус айлын хөргөгчийг гадагш гаргаж, аюулгүй болгож, заавар   зөвлөгөө өгөөд буцсан байна.

Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Болор туул” амралтын газраас 2012 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн 23.00 цагийн орчим 16 настай эмэгтэй  гараад одоог хүртэл сураггүй байна, тухайн газрын ойр орчим харзны ус  цөмөрсөн  байгаа тул туслалцаа үзүүлнэ үү гэсэн дуудлагаар  Аврах салбарын алба хаагчид ажиллав. Аврагчид цөмөрсөн мөсөнд хайгуул хийсэн боловч  сэжиг бүхий зүйл илрээгүй байна.  Эрлийн ажиллагааг дотоодын цэргийн 100 албан хаагч дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн  үргэлжлүүлж  байна. 

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж