Ш.Түвдэндорж хуралдааныг орхив

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Ш.Түвдэндорж хуралдааныг орхив

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үед тус хорооны гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга “Хуралдааныг даргалах хүмүүсийг заалнаас томилох ёстой” гэсэн санал гаргасан юм. Мөн Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “Намын дарга та өнөөдрийн хуралдааныг азаргалж явуулах гээд байна. Хурал удирдах хүмүүсээ Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн гэдгээр далайлгаж болохгүй. Шинээр томилох ёстой” гэсэн саналуудыг гаргасан тул 11 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс гаргаж, санал хураалгав. Санал хураалтаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж нар хуралдааныг даргалан явуулах эрхтэй болсон юм. Ингээд хэлэлцэх асуудлаа батлан хуралдаан горимын дагуу явах болоход Ш.Түвдэндорж “Хуралдаан дэгийн дагуу явсангүй хууль зөрчлөө. Тиймээс би энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг даргалах бүрэлдэхүүнд орох боломжгүй байна” гэж мэдэгдэн хуралдааныг орхиж гарав. Үүний дараа Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд намын дарга Н.Алтанхуяг илтгэл тавив. Одоо хуралдаанд сайд нар илтгэлээ тавьж эхэлж байна. Илтгэлийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тавьж эхэллээ.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж