Спортын сэтгүүлчид Австрид чуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Спортын сэтгүүлчид Австрид чуулна

Австрийн Инсбрук хотноо болох залуучуудын анхдугаар цагаан олимп эхлэхэд хоёр хоног үлдлээ. Манай улсаас гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр хоёр тамирчин цас, мөсөн замд замаа гаргахаар эх орноосоо мордсон. Цанын төрөлд өрсөлдөх Б.Өсөхбаяр өчигдөр өглөө Инсбрукийг зорьсон бол А.Энх-Ариун өнөөдөр багийнхантайгаа нэгдэж байгаа аж. Тэрээр Германы Инцель хотод бэлтгэл сургуулилтаа базааж байсан юм. Залуучуудын өвлийн анхдугаар олимпийн үеэр AIPS /олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо/-ийн 74 дэх удаагийн чуулган болно. Уг чуулгад Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар нар оролцох юм. 74 дэх удаагийн чуулгад оролцох спортын сэтгүүлчид өнөөдөр Австрийг зорино.

“Спортын шуудан”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж