“Atomic Kitten”-ий бүсгүйчүүд уулзав

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

“Atomic Kitten”-ий бүсгүйчүүд уулзав

"Whole Again" цомог нь Их Британи төдийгүй олон улсад хит болж байсан “Atomic Kitten” хамтлагийн бүсгүйчүүд салаа замын эрхээр салснаас хойш найман жилийн дараа уулзжээ. Хамтлагийн гурван гишүүн, эртний найзууд Jenny Frost, Natasha Hamilton болон Liz McClarnon нар саяхан Лондонгийн нэгэн кафед суусан гэнэ. Харин “Atomic Kitten” хамтлаг мандан бадрахаас өмнө хамтлагаас гарсан Kerry Katona ирээгүй аж.  Эртний сайхан цагийг дурссан энэ уулзалтын дараа Jenny “Twitter”-тээ “Удаан уулзаагүй найзуудтайгаа уулзлаа. Та хоёрыгоо их санасан шүү” гэж бичжээ. Тэдний энэ уулзалт шүтэн бишрэгчдийг нь  хамтлаг эргэн нэгдэх нь гэх таамаг дэвшүүлэхэд хүргэжээ. Natasha Hamilton бизнесментэй гэрлэж, гурван хүүхдийн ээж болсон бол McClarnon  телевизийн хөтлөгч болсон билээ. Jenny Frost мөн л телевизийн хөтлөгч болж, өнгөрсөн жил хуримаа хийсэн юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж