-Алексей Анатолевич, таны талаар хаа сайгүй янз бүрээр ярих юм. Жишээ нь “Энэ бүх хүчирхийллийг хэтэрхий оройтохоос нь өмнө зогсоох хэрэгтэй” гэх мэт олон л зүйл бусдын анхаарлыг татах боллоо. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Үнэнийг хэлэхэд миний хийж, зорьж байгаа бүхэн ОХУ-ын сайн сайхны төлөө гэдгийг эхлээд бодох хэрэгтэй. Хийсэн үйлдэл бүхэн минь өөрийн гэсэн зорилготой. Хэрэв миний улс төрийн байр суурийг илэрхийлсэн зурагт хуудсыг та бүхэн харсан бол юу хүсэж, мөрөөдөж байгааг амархан олж харна. Хүмүүс хүссэн шүүмжээ хаана ч хэлдэг. Зарим нь улс төрийн зорилготойгоор бусдыг гутаан доромжилдог бол зарим нь улс орны ирээдүйн төлөө өөрийнхөө хийж чадах зүйлсийг хийж байна. Энд ямар нэг далд утга санаа байхгүй. Саяхан болоод өнгөрсөн сонгуулийн талаар ч гэсэн олон залуус нэгдэж үгхэлэх, үзэл бодлоо илэрхийлэн эрх чөлөөгөө эдэлсэн. Гэтэл тэдний заримийг баривчилсан. Энэ бол Орос улсын ирээдүй биш. Хүмүүс “Яблоко” нэртэй улс төрийн намыг мэдэх ёстой.
-Та өнгөрсөн арванхоёрдугаар сард болж өнгөрсөн Төрийн думын сонгуулийн дүнг шударга ёс, эрх чөлөөтэй холбон тайлбарлаж байсан?
-Холбох нь ч бас хаашаа юм. Би танд нэг жишээ хэлье. Та ажиллаад л байна, ажиллаад л байна. Харин дараа нь ямар нэг улс төрийн нам, бүлэг таны өмнө хэзээ ч бүтэшгүй санал тавина. Та үүнийг тоохгүй байсан ч тэр зүйл таныг тооно. Юу хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдөр ОХУ-д ямар ч хоёрдугаар давхаргын хүн гэж байхгүй. Энд бүгд эрх тэгш сайхан амьдрах эрхтэй. Цэвэр цусны орос хүн цөөн. Гэхдээ “хоёрдугаар давхарга” гэдэг үг хүмүүсийг хорлонтой гэмээр ялгаварлан гадуурхаж байна. Өнөөдөр хэн ч өөрийгөө ингэж гадуурхахийг зөвшөөрөхгүй.
-Тэгвэл “Оросын Үндэсний Засгийн газар” гэж юу юм бэ. Таны оролцоод байсан эсэргүүцлийн хөдөлгөөн юу болж таарсан бэ?
-Би энэ уриаг хэзээ ч өмнө тавьж байгаагүй. Гэхдээ би Ходроковскийг баривчлах үеэр түүнийг эсэргүүцэж байсан. Иймэрхүү тоглоом ч гэмээр зүйл өнөөгийн нийгэмд хөндөхгүй байхын аргагүй сэдэв. Бид нэгнийгээ дэмжиж, бас үгүйсгэж байдаг л нийгэм. Засгийн газрын гол хүч бол ард түмэн. Улс эх орны энгийн иргэн, элитээр хязгаарлагдаагүй жирийн нэг иргэн. Бидэнд ганц ч иргэнийг гадуурхдаггүй, ямар нэг дарамт шахалтгүй, цэвэр хүчтэй нийгэм хэрэгтэй байна. Хүн болгоны хөгжлийг анхаардаг халамжтай аав шиг нийгэм. Хэрэв тэгж чадах аваас хөгжлөөрөө европ тивийг ч гайхуулж чадах бололцоо, нөөц байна.
-Өнөөгийн Орос орон ЗХУ-аас юугаараа ялгаатай вэ?
-Боль доо. Бүгд л өөрийн эх орныг том, баян, хүчирхэг байлгахыг хүсдэг шүү дээ. Харин ЗХУ-ын хувьд хэдхэн дурсамж л үлдсэн. Жишээ нь, өглөө бүрийг сүүтэй угтдаг. Мөн хааяа нэг цэргийнхний нэмэлт тусламж маягаар чанартай хоол хүнсний тусламж ирдэг байсныг бүдэг бадаг санаж байна. Би өөрөө 1976 онд төрсөн болоод ч тэр үү, зарим зүйлийг санаад байдаг шүү. Алла Пугачёвагийн дууны үгэнд гардаг хэсэг байдаг шүү дээ “Өөр нэгэн өдөр бидний цаг ирнээ” гэж. Би тухайн үеийн хүүхэд насны аз жаргалын талаар сайн санаж байна. Бүгд адил тэнцүү эрх тэгш, сайхан л байсан. Үүнийг хэн ч үгүйсгээгүй. Хэрэв бүхнийг одоо л шинэчлэхгүй, засч залруулахгүй бол бүх зүйл ард хоцорно. Маргааш засна гэж байхгүй. Энэ нийгэмд маргааш гэж үгүй.
-Жосеф Сталины талаар бүгд л мэдэх байх. Таны бодлоор тэр юуны төлөө тэмцэж байсан бол?
-А.Гитлер, Ж.Сталин хоёр хоёулаа Оросын алуурчид байсан. Ж.Сталин шунал хүсэлдээ дийлэгдэж, зовлон тамлал амсаж эцэст нь цаазлагдсан. Энэ нь миний хувьд маш шударга болсон гэх үү дээ. Хэдийгээр би таны “Мөнхийн” гэмээр асуултад хариулах гэж хичээж байгаа ч би Засгийн газрын бодлогыг үнэндээ ойлгохгүй байна. Хэрэв та бүхэн “сталинизац” буюу Сталины дэглэмт нийгэм рүү эргэн шилжихийг хүсэж байгаа бол эртхэн шийдвэрээ гаргаж болно. Боогдмол, бүдүүлэг, харанхуй нийгмийг та сонгох гэж байгаа юм уу. Би лав таныг тийм шийдвэр гаргана гэж бодохгүй байна. Энэ нийгмийн хамгийн үнэт зүйл бол та өөрөө. Хэнийг сонгож, хэнээр улс орноо удирдуулах нь зөвхөн танаас л шалтгаална. Би энд ямар нэг улс төрийн зорилготой зүйл хэлсэнгүй. Харин өөрөө өөрийгөө хүндэлдэг хүн эрх чөлөөгөө эдлэхийн тулд зөв шийдвэр гаргаасай гэж сануулахыг оролдсон юм. Хэн ч өнгөрсөн баларсан үе рүү эргэн очихыг хүсдэггүйтэй адил.
-Сүүлийн үед сүм нь орос орноо удирдаад ч байгаа юм шиг. Орос орон нь сүмийг удирдаад байгаа юм шиг. Оросын шашин болоод төр засгийн хоорондын харилцаа ямар байх ёстой юм бэ. Мөн Төрийн Думын сонгуулийн дүнг эсэргүүцсэн залууст зориулан үг хэлэх боломж таны өмнө нээлттэй байна?
-Үүнд хэн нэгнийг буруутгах хэрэггүй. Үүнд шашин нь төрөө хүндлэх, зарчим л байгаа болов уу. Түүнээс биш хэн нь хэнийгээ мунхруулах гэсэн ямар нэг далд утга байхгүй байх. Яагаад гэвэл шашинынхан хэзээ ч төрд гарч болохгүй. Төр хэзээ ч шашныг удирдаж болохгүй гэсэн ерөнхий зарчим энд үйлчилдэг. Одоогоос 20 гаруй жилийн өмнө хүн бүрийн шашин шүтэх эрх чөлөө нийгэмд нээлттэй болсон. Харин одоо тэдэнд сайн төр, сайхан нийгэм, зөв удирдагч хэрэгтэй байна. Шинэ Орос улсыг байгуулах улс төрийн хүчтэй сөрөг хүчин ард иргэдийн шаардлагаар бий болох хэрэгтэй байна. Өнөөгийн нийгэмд дутагдалтай талууд бий гэдгийг хэн хэн нь харж байна, мэдэрч байгаа. Гэхдээ Орос улс нэг намын дарангуйлалд удаан байх ёсгүй. Залуус өөрсдийн дуу хоолойг нэгтгэж, эрх чөлөөгөө илэрхийлэх гээд бүтэлгүйтсэн. Тэдний зоригийг бүү мохоо. Хүн болгон л залуу байсан. Гэхдээ тэдний эрх чөлөөгөө эдэлж чадаагүй амьдарлын бурууг одоогийн залуус улс орны цэргийн хүчний өмнө хүчин мөхөсдөх ёсгүй. Орос орныг одоо л шинэчлэхгүй бол бүх зүйл хожимдоно.
"Улс төрийн тойм" сонин