“Ийгл Ньюс” ҮЗХ-ны хурлыг шууд дамжуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

“Ийгл Ньюс” ҮЗХ-ны хурлыг шууд дамжуулж байна

Арчилсан намын ҮЗХ-ны 35 дугаар хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхэллээ. Хурлыг АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж нар удирдаж буй юм. Энэ удаагийн хурлаар ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлд шинээр сонгогдсон хүмүүсийн бүрэн эрхийг баталгаажуулах, АН-ын даргын илтгэлийг сонсох, Засгийн газрын танхимын зургаан гишүүн сайдын товч тайланг хүн бүр таван минутаас дээшгүй хугацаанд танилцуулах, Хамтарсан Засгийн газраас гарах тухай улс төрийн шийдвэр гаргах зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ.  

“Ийгл Ньюс” мэдээллийн телевиз АН-ын ҮЗХ-ны хурлыг шууд дамжуулж буйг дашрамд дуулгая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж