Дарсаар зурсан “заДарсан” уран бүтээл

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Дарсаар зурсан “заДарсан” уран бүтээл

Дарс онгод төрүүлж, ухаан гийлгэхийн зэрэгцээ судас тэлдгийг бид сайн мэднэ. Тиймээс “дарсанд үнэн бий” хэмээх үг гарсан болов уу. Мэдээж, “хамжааргатай” тунгаар хүртвэл шүү дээ. Италийн зураач эмэгтэй Элизабетта Рогаи (Elisabetta Rogai) “шил юм”-наас буцдаггүй нэгэн. Гэхдээ арай өөр зорилгоор. Түүнийг Флоренци төдийгүй Итали даяараа дарсаар зурдаг авьяаслаг зураач гэдгийг сайн мэднэ.

Хязгаардлагдмал өнгөний сонголт, сархадын барьцгүй ааш зэрэг олон олон саад бэрхшээл Элизабетийг няцааж чадаагүй юм. Тэрээр олон жилийн турш будагны оронд дарсыг бүрэн дүүрэн ашиглах төгс техникийг эрэлхийлсний эцэст флоренцийн профессор Роберт Банкинигийн боловсруулсан арга дээр тогтжээ. Ингэснээр Элизабет зөвхөн хатуулаг заагаагүй улаан, цагаан дарс ашиглахдаа урьдаар зургийнхаа хүрээ зураасыг нүүрсээр гаргадаг болсон байна. Өөр ямар ч нэмэлт будагч ашиглалгүйгээр!

Дарсан зурагны гол “хоржоом” нь бүтээлийн өнгө дарс хөгшрөхийн хирээр өөрчлөгддөгт байгаа юм. Дарсыг шилэнд байхад бид энэ өөрчлөлтийг ажиглах аргагүй. Харин зотон дээр буухаар хавьгүй хурдан, бас харууцтай “хөгшрөнө”. Тиймээс Элизабетта Рогаин ажил болгон нь цорын ганц бөгөөд давтагдашгүй. Өөр ийм бүтээл байх арга ч үгүй юм.

Хэрэв та анзаарсан бол, зураач маанд "заДарсан" зургуудаа жирийн зотон дээр туурвидаг. Гэхдээ туршилтын журмаар өөр даавуу ч ашиглаж болно. Тухайлбал, түүнд жинсэн дээр суурилсан цуврал бүтээл бий. Харин дарсыг өнгө алдуулахгүйн тулд зураач ус, гуриланд суурилсан тусгай холимог ашигладаг байна.

Эх  сурвалж: www.elisabettarogai.it

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж