Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Бид бухимдаж л чадна

Өнгөрсөн амралтын өдрүүд их “сонирхолтой” өн­гөрлөө. Баасан гарагийн орой бензины үнэ 300 төгрөгөөр нэ­мэгдэх сураг сонсогдоод явчихав. Энэ мэдээлэлтэй зэ­рэгцээд шатахуун түгээх стан­цуудад /ШТС/ бензин авахаар дараалал үүсгэх машинууд огцом нэмэгдэв. Зарим жип­нүүд дарааллын голоос орж бусадтай муудалцана. Да­раа­лалд зогсоод бензин авч ча­дахгүйгээ мэдсэн зарим нэг жо­лооч нар дараагийн ШТС-руу хурд хэтрүүлэн давхина. Бямба гарагийн өглөө бензиний үнэ үнэхээр нэмэгдсэн байв. Бензиний үнэ нэмэгдэхийг мэдээгүй жолооч нар нь ШТС-ын түгээгч нартай дэмий л хэрүүл үүсгэнэ. Заримынх нь бие нь эвгүйрхэж, гуйвж дайвж байгаа царайг ч олж харав. Ингээд бямба га­рагт нийслэлийн Яаралтай түр­гэн тусламжийн төвд 09.00 цагаас 17.00 цагийн хоо­ронд дуудлага хэр байсныг сонирхов. Ямар­тай ч тус тө­вийнхөн найман цагийн до­тор 1100 гаруй дууд­лага хү­лээн авсан байна. Үүний 186 дуудлагад нь хүрч очиж, иргэдэд эмнэлгийн яа­ралтай тусламж үзүүлсэн гэ­сэн мэдээлэл байна. Ирсэн дуудлагын дийлэнх хэсгийг зүрх өвдсөн, даралт ихэссэн гэх шалтгаан эзэлж байгаа юм. Ер нь ажлын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд 500 орчим дуудлага бүрт­гэгдэж, 120-130 орчим хүнд түргэн тусламж үзүүлдэг гэж байгаа. Баяр ёслолын үед дээрх тоо өсөөд, өсөөд 150 орчимд хүрдэг гэсэн. Тэгэхээр өнгөрсөн бямба гараг яах ар­гагүй хүмүүсийн бухимдал дээд цэгтээ хүрсэн өдөр бай­жээ. Бүтэн сайн өдрийн хувьд ч ялгаагүй ачаалал их байсан байна. Бензины үнэ өсөж, тэр хэрээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшид нөлөөлж, хү­мүү­сийн гар дээрх мөнгө ба­раа худалдан авч чадахгүй бо­лохын цагт хүмүүсийн бу­химдал дээд цэгтээ хүрч бие нь тавгүйрхсэн гэж ойлгохоор байна. Мундаг сайн гэгдэх эдийн засагчдын хэлж бай­гаагаар одоо төр засаг ямар ч арга хэмжээ авсан үр дүн нь ирэх аравдугаар сард л гарч эхэлнэ гэж байгаа. Тэ­гэ­хээр Яаралтай түргэн тус­ламжийн төвийнхөн яг л бям­ба гарагийнх шиг ачаалал их­тэй байж мэдэхээр байна. Улстөрчид үнийн өсөлтийн гол буруутнаар нэг нэгнийгээ тодруулан “Хариуцлага тооц­но” гэж байгаа ч энэ нь бие­лэх хүртлээ 100 жил болж ч мэднэ. Учир нь урд өмнө нь хариуцлага алдсан албан ту­шаалтан хариуцлагаа үүрээд явж байсан удаа тун цөөхөн, бараг нэг гарын таван хуруунд л багтана даа. Тэгэхээр бид энэ үнийн өсөлтийн эсрэг яаж ч чадахгүй бөгөөд дэмий л биеэ өвчлүүлж бухимдахаас өөрийг үл хийнэ. Яг яамаар ч юм, бүү мэд.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж