Британид хүнсний бараа 1862 оныхоос хямд байна

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Британид хүнсний бараа 1862 оныхоос хямд байна

Өнөөдрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 150 жилийн өмнөх үнийн 1/13  болж байгааг  Grocer  сэтгүүлийн судалгаа харуулжээ. Болзолт сагсанд талх, өндөг, какао, усан үзэм, шүдний сойз зэрэг 33 нэрийн барааг оруулан авч үзэв. Барааны үнэ бага байгаа нь орлогын төвшин нэмэгдсэн импортын өсөлт зэргээс хамрааралтай гэнэ.

Хэрэглэгчийн долоо хоногийн хэрэглээний сагсанд орсон хүнс, ундаа ба гэр ахуйн барааны багцад худалдан авагч 93,95 фунт буюу145 ам.доллар зарцуулж байна. Гэтэл 150 жилийн өмнө түүний үнэ 1254,17 фунт (1940 ам.доллар) байжээ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж