
Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар нийт 130 дайчин хоёр хуваагдан ирэх бөгөөд эхний ээлж нь 15.00 цаг орчим газардах аж. Монголын дайчид Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах АНУ тэргүүтэй олон үндэстний цэргийн “Eagers” баазын аюулгүй байдал, харуул хамгаалалтын үүргийг амжилттай гүйцэтгэжээ. Нэгдүгээр ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүний 80 гаруй хувь нь өмнө нь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд 1-3 удаа үүрэг гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний 18 анги, байгууллагын 120 офицер, ахлагч юм.
Д.ДОЛГОР
Холбоотой мэдээ